Цахилгааны шугам тавигч тохируулагч нь цахилгаан дамжуулах, тїгээх кабель утас болон холбогдох тоног тєхєєрємжийг суурилуулах, засварлах, холбох ажил эрхэлнэ.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- цахилгааны шугамыг газар дээгїїр болон доогуур тавих, засвар їйлчилгээ хийх,
- газар дээрхи болон доорхи цахилгааны кабельд холболт хийх,
- суурилуулсан тоног тєхєєрємжийг тогтмол шалгаж байх, цахилгааны шугам тавих ажил явагдаж буй газарт хашаа, саад барих зэрэг аюулгїй байдлын дїрэм, журмыг баримтлах, зєрчигдєхєєс сэргийлж хяналт тавих,
- осол аюулаас сэргийлэх, хамгаалах зорилгоор гэмтэлтэй буюу тасарч унасан шугаманд газардуулах тєхєєрємж суулгах эсвэл єєр шугаманд шилжїїлэх зэрэг арга хэмжээ авах,
- єндєрт байрласан тоног тєхєєрємжид хїрэх зорилгоор цахилгааны шонд стандарт хэрэгсэл ашиглан авирах эсвэл машинд суулгасан єргєгч ашиглах,
- гїйдэл, хїчдэл хэмжих, шалгах тєхєєрємж ашиглан цахилгаан шугамны доголдолтой, эвдрэлтэй хэсэг, тєхєєрємж, цахилгааны эргэлтийг тасалдуулагч хэсгїїд, гал хамгаалагч, хїчдэл тохируулагч (трансформатор), шилжїїлэгч (релей), цахилгааны кабель, шугамын гэмтлийг олж тодорхойлох