Хог хаягдал устгах, ус цэвэршїїлэх байгууламжийн операторч нь шингэн болон хатуу хаягдлыг устгах тєвийн бохирыг зайлуулах, ус цэвэршїїлэх, дамжуулах, шатаах зэрэг їйл ажиллагааны автомат тоног тєхєєрмжийг ажилуулах, їйл ажиллагааг нь хянах ажлыг гїйцэтгэнэ.
Боловсролын түвшин:
Чадварлаг
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- бохирыг зайлуулах, ус цэвэршїїлэх, дамжуулах автомат тоног тєхєєрмжийг ажиллуулах, їйл ажиллагааг нь хянах, хїн амын хэрэгцээний болон байгалийн усны системд очих усыг цэвэрлэх машин, тоног тєхєєрємжийг ажиллуулах, хянах,
- хатуу хог хаягдлыг шатаах машин, тоног тєхєєрємжийг ажиллуулах, хянах,
- даралт, температур, урсгал зэргийн заалтыг тєв хянах самбарт хянах,
- їндсэн тоног тєхєєрємж, дагалдах болон нэмэлт тоног тєхєєрмжийн їйл ажиллагааг хянах,
- бохирын усанд химийн, бактерийн шинжилгээ хийж цэвэршїїлэх їйл ажиллагаанд хяналт тавих, єнгє болон бусад стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах,
- бусад шингэнийг халдваргїйжїїлэн ариутгаж байгаа эсэхийг шалгах,
- цэвэршїїлэх байгууламжийн аюулгїй ажиллагааг хангах, харуул хамгаалалтыг шалгах,
- ажлын тайлан бэлтгэх, усны найрлагын тэмдэглэл, бїртгэл хєтлєх зэрэг ажил багтана.