Цэцэрлэгт хїрээлэн, цэцэрлэгжїїлэлтийн ажилтан нь їр, нахиа, їндэс, суулгац, зулзаган мод зэргийг тарьж, арчилж, ургуулна. Мод, бут сєєг, бургас, цэцэг, ургамлыг цэцэрглэгт хїрээлэн, парк, хувийн эдлэн, хїрээлэнд ургуулах, арчлах, тордох їйл ажиллагааны энгийн, байнга давтагддаг ажил їїргийг гїйцэтгэнэ. Тїїнчлэн эрчимт аргаар хїнсний ногоо, цэцэг зэргийг ургуулах ажил эрхэлнэ.
Боловсролын түвшин:
Мэргэшээгүй
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- бараа, бїтээгдэхїїн болон бусад хангамж, тоног тєхєєрємжийг ачих, буулгах,
- гар багаж болон энгийн машин, тєхєєрємж ашиглан цэцэрлэг, талбайг бэлтгэх,
- цэцэг, зїлэг, бут сєєг, бургас, модыг тээвэрлэх, суулгах ажилд туслах,
- цэцэрлэгт хїрээлэнг услах, зэрлэг ургамал зулгаах, зїлэг арчлах,
- цэвэрлэх, хог хяагдлыг зайлуулах,
- їр, їндэс, тайрдасыг їрслїїлэх , суулгахад туслах,
- гараар услах, зэрлэг ургамал зуулгаах, хєрс сийрэгжїїлэх, бордоо хэрэглэх зэргээр тордох,
- борлуулалт, тээвэрлэлтэнд зориулан хураах, баглах,
- тоног тєхєєрємж, байшин барилга, тор, хашаа, саравч барих засвар хийх.