Геологич, геофизикч

Геологич, геофизикч нь геологи болон геофизиктэй холбоотой їзэл баримтлал, онол, їйлдлийн аргачлал боловсруулах, хєгжїїлэх энэ чиглэлээр судалгаа хийх, газрын тос, хий эрдэс бодисын эрэл хайгуул, усны нєєц хадгалах, иргэний барилгын инженерчлэл, байгууламжийн инженерчлэл, телехолбоо, навигаци, хог боловсруулах болон хог хаягдлыг устгах тєслийн байгаль орчинд їзїїлж байгаа нєлєєлєл, тїїнийг даван туулах зэрэг салбарт геологи болон геофизиктэй холбоотой мэдлэгээ ашиглана.

Боловсролын түвшин: Өндөр чадвартай

Үүрэг даалгавар

  • геологи, геофизиктэй холбоотой їзэл баримтлал, онол, їйлдлийн ажиллагааны арга барилыг боловсруулах, хєгжїїлэх энэ чиглэлээр судалгаа хийх,
  • бємбєрцгийн хєгжилд нєлєєлєгч їйл явц, амьдралын эволюци хувьслын зам мєр, геологи хэвшлийн уг гарал, хиронологийг тодорхойлохын тулд газрын гадаргуугын бїрдэл бїтцийг судлах, чулуулаг, эрдэс, малтмалын їлдэцийг шинжилж їзэх,
  • судалгааны їр дїнгийн мэдээ баримтыг тайлах, геологийн тайлан, карт, диаграм бэлтгэх,
  • геологийн мэдлэгээ иргэний барилга, гїїр, далан, нїхэн гарц, єндєр байшин барьж байгуулах, газрын хєрс сайжруулах, тєсєл хэрэгжїїлэхэд ашиглах,
  • алсаас тандалт явуулах тєрєл бїрийн хєтєлбєрийн хїрээнд газар дэлхийд нєлєєлєх чичирхийлэл, татах хїч, цахилгаан, дулааны болон соронзон татлалцлын хїчний хэмжээг тогтоох, судлах,
  • газрын массын жин, хэмжээ, бїрэлдэхїїн болон дотоод бїрэлдїїн бїтцийг тодорхойлох, галт уул, мєсдєлт, газар хєдлєлийн уг гарал, идэвхжил, урьдчилан таамаглах бололцоог судлах,
  • дэлхийн соронзон орны зураг гаргах, їїнийг цаг агаарын прогноз ба навигацид ашиглах,
  • том нуур, гол мєрєн, агаар мандлын физик чанарыг болон тэдгээрийн дулааны эрчим солилцоо зэрэг харилцан шїтэлцээг судлах хэмжих,
  • чичирхийлэл, татах хїч, цахилгаан, соронзон, радио хэмжлийн арга барил ашиглан газрын тос, эрдэс хатуулгийн нєєцийн орд, уг гарал хэмжээг тогтоон тодорхойлох,
  • барилгын материалын нєєц орд илрїїлэх, тэдгээрийн шинж чанар болон нунтаглах, зам цардах зэрэг зориулалтаар ашиглахад тохиромжтой эсэхийг тогтоох,
  • гїний болон гадаргуугийн усны хєдєлгєєн, хуваарилалт, физик шинж чанарыг судлах,
  • хог хаягдал устгалын менежмент, бохирдсон цэгийг тогтоож, нєхєн сэргээх чиглэлээр зєвлєгєє єгєх.
Loading...