Физикч, одон орон судлаач нь матери, сансар, цаг хугацаа, энерги болон биет їзэгдэл хоорондын харилцан хамаарлын талаархи їзэл баримтлал, онол, їйлдлийн арга барил боловсруулан, хєгжїїлэх, судалгаа хийнэ. Тэд физик, одон орны талаархи мэдлэгээ аж їйлдвэр, анагаах, цэргийн зэрэг салбарт хэрэглэнэ.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- физик, одон орны холбогдолтой їзэл баримтлал, онол, программ хангамж, їйлдлийн арга барил боловсруулж, хєгжїїлэн судалгаа хийнэ,
- механик, термодинамик, электроник, харилцаа холбоо, эрчим їїсгїїр болон хуваарилагч, аэродинамик, оптик, лазер, алсын тандалт, анагаах, соронзон, техникийн акустик, цємийн физикийн талаар туршилт явуулах, бодисын бїтэц, шинжээр сорил тавих, анализ хийх,
- судалгааны ажил, туршилтын дїнг математик арга техник, загвар ашиглан їнэлэн, дїгнэх,
- ажїйлдвэр,анагаах,цэргийнзэрэгсалбартфизик,астрономийнзарчим, арга техник, їйлдлийг практик хэрэглээ болгон боловсруулах,
- эмч мэргэжилтний заавраар євчтєн оношлох, эмчлэхэд цацраг туяа (ионжуулах ба ионжуулахгїйгээр)-г зєв зохистой, аюулгїй ашиглах явдлыг баталгаажуулах,
- эмчилгээ, шинжилгээнд хэрэглэх биет бодисын тоо хэмжээ, шинж чанарыг нямбай тогтоон хэрэглэх явдлыг хангах,
- зураг авах, эмчилгээ хийх, эмийн тун хэмжээг тодорхойлоход ашигладаг тоног хэрэгслийг шалгах, баталгаажуулах, їнэлэх,
- цацраг туяаны ач холбогдолтой болон хортой їр нєлєєний талаар анагаахын эмч, мэргэжилтэн, бусад эрїїл мэндийн ажилтнуудтай зєвлєлдєх, зєвлєгєє єгєх,
- огторгуйн їзэгдлїїдийг ажиглах, дїн шинжилгээ хийх, тайлбар хийх, навигаци, сансрын холбоо, судлал, огторгуйн биет болон сансрын туяаны талаархи мэдлэгээ нэмэгдїїлэх їїднээс аргачлал, тоон загварчлал, арга техник боловсруулан, хєгжїїлэх,
- биет бодисыг судлан хэмжих, цємийн технологийг аж їйлдвэрийн болон анагаахын салбарт ашиглах їїднээс стандарт, протокол боловсруулах, хэрэгжїїлэх, сахин биелїїлэх,
- эрдэм шинжилгээний тайлан, баримт бичиг бэлтгэн боловсруулах.