Мал маллагч, сїї, цагаан идээ їйлдвэрлэгч

Мал маллагч ба сїї, цагаан идээ їйлдвэрлэгч нь мах, сїї, бусад цагаан идээ, арьс, ноос авах, бїтээгдэхїїн їйлдвэрлэх, ачлага, уналагийн ажил, спорт, аялалд хэрэглэх, худалдан авагчид, маркетингийн байгууллага буюу зах дээр тогтмол зарж борлуулах буюу нийлїїлэх зорилгоор їхэр, хонь, ямаа, адуу, тэмээ, гахай, зэрэг мал, амьтныг (шувууг оруулахгїй) єсгєн їржїїлэх ажиллагааг тєлєвлєж, зохион байгуулж, гїйцэтгэнэ.

Боловсролын түвшин: Хагас ур чадвартай

Үүрэг даалгавар

  • зах зээлийн їйл ажиллагаа, нєхцєлийг ажиглаж судлах, їйлдвэрлэх бїтээгдхїїний тєрєл, хэмжээг тодорхойлох, їїний дагуу їйлдвэрлэлээ тєлєвлєх, уялдуулан зохицуулах,
  • хоол тэжээлийн зохих тївшин, мал сїргийн зохистой маллагааг хангахын тулд бэлчээр сэлгэж сайжруулах, тэжээл, усаар хангах, тэдгээрт хяналт тавих,
  • євчлєлт, гэмтэл, євчнийг илрїїлэх, жин нэмэлтийн хэмжээ зэрэг мал амьтны биеийн байдлыг шалгахын тулд тэдгээрийг хянах, їзэж шалгах,
  • амьтныг угааж цэвэрлэх, тэмдэг тавих, эм уулгах, засах, їс, ноосыг нь хайчилж авах,
  • малыг идээшлїїлэхийн тулд бэлчээрт гаргах, жигнэх, машинд ачих, саравч, хайс руу оруулах,
  • малыг гараар буюу автомат саалтуураар саах,
  • малд тэжээл, нэмэлт бїтээгдэхїїн, эмийг тогтоосон хэмжээгээр найруулж гараар юмуу дунд нь тарааж єгєх,
  • їржїїлэг хээлтїїлэг хийх, мал тєрєхєд туслах зэрэг амьтны нєхєн їржихїйтэй холбоотой ажил явуулах,
  • фермийн барилга байшин, машин, тоног тєхєєрємж, бїтэц хэсгийг цэвэрлэх, арчилж тордох,
  • мал нядлах, євчих, зах зээлд гаргахаар бэлтгэх,
  • малын гаралтай бїтээгдэхїїн болон цагаан идээг хадгалах, зарим боловсруулалт хийх,
  • бїтээгдэхїїнийг сурталчлах, зах зээлд борлуулах, мал, бїтээгдэхїїн, материалын худалдаа, худалдан авалт, тээвэрлэлтийг зохицуулах, фермийн їйл ажиллагааны болон гїйлгээний бїртгэл хєтлєх, їнэлгээ хийх,
  • мал маллагааны арга ажиллагаа, арчлан хамгаалах їїрэг, хєдєлмєрийн эрїїл ахуй, аюулгїй ажиллагааны дїрэм журмын талаар ажилтнуудыг сургах, хяналт тавих, ажилчид, гэрээлэгчдийг ажилд авах, халах.
Loading...