Цаг уурч нь агаарын ба усан тээвэр, хєдєє аж ахуй, бусад салбарт ашиглагдах, мєн олон нийтэд мэдээлэх урт, богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг гаргана. Тэд агаар мандлын нэгдэл, бїтэц, динамиктай холбоотой судалгаа хийнэ.
Боловсролын түвшин:
Өндөр чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- агаарын хєдєлгєєн, даралт, хэм, чийгшил, агаар бохирдуулагчийн биет болон химийн хувирал, мєн їїл бїрдэлт, хур тунадас, цахилгаан болон нарны туяа зэрэг байгалийн юмс їзэгдлийн хурд, чигийг шинжин судлах,
- цаг уурын станц, радарын болон сансрын зураг, компьютерийн модулиас гаргасан єгєгдлийг ашиглан цаг агаарын байдлыг урьдчилан тооцох,
- хар салхи, шуурга зэрэг цаг агаарын їзэгдэл, ард иргэд, ємч хєрєнгє зэрэгт аюул бїхий бусад їзэгдэлтэй холбоотой урт болон богино хугацааны цаг агаарын зураг, урьдчилсан мэдээ, сэрэмжлїїлэг бэлтгэн, радио, телевиз, хэвлэл болон интернет, тєрєл бїрийн мэдээллийн бусад хэрэгсэлээр мэдээлэх,
- манан сарниулах, їїл буудах, бороо оруулах зэргээр цаг агаарт єєрчлєлт оруулах чиглэлийн турших хийх,
- цаг агаар, цаг ууртай холбоотой математик, компьютер загварчлалыг турших буюу ашиглах зорилгоор боловсруулах,
- цаг агаарын байгаль орчинд їзїїлэх нєлєєллийн талаарх судалгаанд оролцох,
- аж їйлдвэрийн тєсєл, хїний їйл ажиллагаанаас цаг уур, агаарын чанарт їзїїлж буй нєлєєллийг судлан, нєлєєллийг даван туулах стратеги боловсруулах зорилгоор нийгмийн ухаан, инженерчлэл, эдийн засгийн хамт олонтой хамтран ажиллах,
- цаг агаарын мэдээ цуглуулах, алсаас тандах, шинэ тєхєєрємж, арга техник боловсруулах чиглэлээр ажиллах,
- агаар мандлын бїрдэл, бїтэц, динамиктэй холбоотой зарчим, онол, їйл ажиллагааны аргачлалыг боловсруулах, хєгжїїлэх чиглэлээр судалгаа хийх, энэхїї судалгааны їр дїнгээр шинжлэх ухааны єгїїлэл гаргах, тайлан боловсруулах,