Уурхай, металлургийн техникч нь тємєрлєг, тїїнтэй холбоотой судалгаа туршилтад оролцох, хатуу эрдэс, газрын тос, байгалийн хий зэргийг боловсруулах арга, уурхай, уурхайн тоног тєхєєрємж, газрын тос байгалийн хийг хадгалах тєхєєрємж, тємєрлєгийг баяжмалаас ангижруулах, газрын тос, байгалийн хий хадгалах, тээвэрлэх систем, уурхайн тоног тєхєєрємжийг зохион бїтээхэд туслах, ажиллуулах, засварлах їїрэг гїйцэтгэнэ.
Боловсролын түвшин:
Чадварлаг
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- металл болон металлын хайлшийн шинж чанарыг тодорхойлох судалгаа, туршилтын ажилд техникийн туслалцаа їзїїлэх,
- геологи, газар зїйн байдлын судалгаа хийх, газрын тос, байгалийн хий, ашигт малтмал олборлох, тээвэрлэх систем болон ашигт малтмал, металл боловсруулах, баяжуулах їйлдвэр, суурь тєхєєрєг, зохион бїтээх, зураг тєсєл хийх,
- ашигт малтмал, газрын тос, байгалийн хийг хайх, олборлох, боловсруулах, тээвэрлэхэд шаардагдах хїн хїч, материалын тоо хэмжээ, зардлын тооцоог нарийвчлан гаргах,
- ашигт малтмал, газрын тос, байгалийн хий хайх, олборлох, тээвэрлэх, хадгалахад болон боловсруулах їйлдвэрт ашиглаж байгаа тоног тєхєєрємжийг бїтээх, суурилуулах, ажиллуулах, засвар їйлчилгээ хийхэд баримтлах техникийн дїрэм, аюулгїй ажиллагааны журам, зохицуулалтын журам зэргийг хянах,
- уурхай, гїний уурхай, туннель, цооног, газар доорх анхны тусламж їзїїлэх байгууламжуудыг тєлєвлєх, зураг тєслийг нь гаргахад туслах,
- эрдэс, чулуу, ашигт малтмал, тємєрлєгийн дээж бэлтгэх, цуглуулах, лабораторийн туршилт хийж, тэдгээрийн шинж чанарыг тодорхойлох, туршилтын їр дїнг тэмдэглэх, дїн шинжилгээ хийх, тайлагнах, лабораторийн шалгах тєхєєрємжїїдэд їйлчилгээ хийх,
- микроскоп, цахилгаан соронзон туяаны машин, спектрометр, спектрограф, нягтшил хэмжигч, бусад хэмжигч машинуудыг ашиглах,
- судлаачдад тємєрлєгийн баяжмал, хий, газрын тосны нєєцийг тодорхойлох мэдээллийг олж авахад нь цахилгаан, дуу, цємийн хэмжигч тєхєєрємжїїдийг лабораторид болон їйлдвэрлэлийн нєхцєлд ашиглахад нь туслалцаа їзїїлэх.