Бусад цэвэрлэгээний ажилтан

Бусад цэвэрлэгээний ажилтан нь хивс, хана, усан сан, хєргєх цамхаг болон бусад гадаргуу, материал, эд зїйлийг тусгай цэвэрлэгээний бодис, тєхєєрємж, хэрэгсэл ашиглан цэвэрлэнэ.

Боловсролын түвшин: Мэргэшээгүй

Үүрэг даалгавар

  • цэвэрлэгээний машин болон нэмэлт тоноглол, хэрэгслэл ашиглан хивс, бїрмэл тавилга угаах, цэвэрлэх,
  • хивсний толбо арилгах тусгай цэвэрлэгээний бодис ашиглах,
  • хивсийг нэвчихгїй бодисоор арчих, цэвэрлэх, їнэртэн шингээх, гэрийн тэжээмэл амьтантай холбоотой тусгай арчилгаа хийх,
  • чулуун хана, тємєр гадаргуу болон зурвасыг єндєр даралттай усаар цэвэрлэх, болон тусгай бодис ашиглах,
  • усан сан, хєргєх цамхагны ус гадагшлуулах цооног бусад эд ангийг хурсан бохир, тогтоц, хог хаягдлаас цэвэрлэх зорилгоор ус сорох тєхєєрємж ашиглан цэвэрлэх. Химийн бодис, єндєр даралтын цэвэрлэгээний арга ашиглан ус болон шїїлтїїрээс хог, бичил биетийг устгах, арилгах.
Loading...