Гэрийн тэжээвэр амьтан маллагч, тойлогч

Гэрийн тэжээмэл амьтан маллагч нь гэрийн тэжээмэл амьтан хооллох, харах, сургах, арчлах, мал эмнэлэг, амьтан хамгаалах газар, їржил, тэжээлийн газар, амьтны хїрээлэн, лаборатори, амьтны дэлгїїр, морин спортын сургууль, нохойн сургууль, амьтан арчилгааны зэрэг газарт малын эмч, амьтны сургалт, эрїїл мэндийн технологич, техникчдэд тусална.

Боловсролын түвшин: Хагас ур чадвартай

Үүрэг даалгавар

  • амьтныг усанд оруулах, хооллох,
  • амьтныг эмчилгээний єрєєнд авчрах, эмчилгээний їед тїїнийг барьж байх,
  • мал эмнэлгийн багаж хэрэгслийг цэвэрлэх, ариутгах,
  • эм, химийн болон бусад бэлдмэлийг хаяглах, нєєцийг гїйцээж бїрдїїлэх,
  • угж, хошуувч, бусад хэрэгслийг ариутгах,
  • хайс, саравч, тор, хашаа зэрэг гэрийн тэжээмэл амьтны булан, мєн эмээл, хазаар зэрэг амьтны тоноглолыг цэвэрлэх, цэгцлэх, халдваргїйжїїлэх,
  • амьтны жин, хэмжээ, биеийн байдал, амьтанд хийсэн эмчилгээ, єгсєн эм, тэдгээрийн идсэн хоол тэжээл гэх мэт мэдээллийг цуглуулах, тэмдэглэх,
  • уралдаан тэмцээн, зугаа цэнгээн, хамгаалалт, уналга, бусад їйл ажиллагаанд зориулж амьтны зан тєлєвийг хїссэнээрээ хєгжїїлэх, тогтоон барьж байхын тулд амьтныг сургах,
  • угаах, самнах, ноос, їсийг нь хяргах, тайрах, хумсыг нь авах болон чихийг нь цэвэрлэх зэргээр амьтныг арчлах.
Loading...