Энэхїї нэгж бїлэг нь бага бїлэг 612 бїлэг буюу "Амьтан маллагч" гэсэн ангилалд ороогїй бєгєєд зах зээлд зориулсан амьтан маллагчийг хамарна. Тухайлбал, энэ бїлэгт лабораторийн шинжилгээнд ашиглах, бєєний худалдагч, маркетингийн байгууллага, амьтны хїрээлэн, циркэд болон зах дээр зарж борлуулах буюу нийлїїлэхэд зориулагдсан гэрийн тэжээмэл бус сїїн тэжээлтэн, ан амьтан, бусад шувуу (шувууны аж ахуйг оруулахгїй), эмгэн хумс, могой, бусад мєлхєгч амьтад, мєн тїїнчлэн тєрєл бїрийн хорхой, шавьж, амьтдыг єсгєх, їржїїлэх, арчлан маллах ажил эрхлэгчдийг оруулна.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- зах зээлийн їйл ажиллагааг судлах, їйлдвэрлэх бїтээгдэхїїний нэр тєрєл, хэмжээг тодорхойлж, тєлєвлєх, уялдуулан зохицуулах,
- амьтад єсгєх, тэжээх, арчлах,
- амьтны гаралтай тєрєл бїрийн бїтээгдэхїїнийг зах зээлд борлуулах,
- євчлєлт, гэмтэл, євчнийг илрїїлэх, жин нэмэлтийн хэмжээ зэрэг амьтны биеийн байдлыг шалгахын тулд амьтныг хянах, їзэж шалгах,
- їржїїлэх, зохиомол хээлтїїлэг хийх, амьтан тєллєхєд туслах, амьтны нєхєн їржихїйтэй холбоотой ажил явуулах,
- барилга байшин, машин, тоног тєхєєрємжид хєрєнгє оруулах, тэдгээрийг арчлах, цэвэрлэх,
- бїтээгдэхїїн хадгалах, зарим боловсруулалт хийх,
- бїтээгдэхїїн хадгалах, зарим боловсруулалт хийх,