Сэтгэл зїйч

Сэтгэл зїйч нь хувь болон бїлэг хїмїїсийн їйл хєдлєл, сэтгэхїйн талаар судалгаа хийж, судалгааныхаа їр дїнг хувь хїний зан тєлєв, нийгэм, боловсрол, ажил мэргэжлийн хєгжил, ахиц дэвшилд хэрэглэнэ.

Боловсролын түвшин: Өндөр чадвартай

Үүрэг даалгавар

  • бие, сэтгэц болон ухаан бодол, чадвар, авъяас билэг, чадавхи зэрэг шинж тэмдгїїдийг хэмжих сорилт хийх, їр дїнг нь їнэлэх, тайлбарлах, холбогдох зєвлєгєє єгєх,
  • хувь хїний їзэл бодол, їйл хєдлєлд нєлєєлєх удамшлын болон нийгэм, ажил мэргэжил, бусад хїчин зїйлсэд дїн шинжилгээ хийх,
  • хувь хїн, бїлэг хїмїїст зєвлєгєє єгєх, эмчилгээний зорилгоор ярилцлага хийх, холбогдох бусад їйлчилгээг їзїїлэх,
  • гэр бїлийн гишїїд, сургуулийн захиргаа, ажил олгогч зэрэг хїмїїстэй харилцаа тогтоох, эмчилгээний болон шийдвэрлэх бусад арга замын талаар зєвлєгєє єгєх,
  • сэтгэцийн євчин, сэтгэл хєдлєл, хувь хїний онцлогоос їїдэлтэй сэтгэцийн доголдол зэргийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэтгэцэд нєлєєлж буй хїчин зїйлсийг судлах, мэргэжлийн бусад хїмїїстэй санал бодлоо хуваалцана,
  • эрдэм шинжилгээний тайлан, илтгэл бичих, боловсруулах,
  • багш нарт сургалтын агуулга, заах арга барилаа тодорхойлоход нь зориулж судалгааныхаа ажлын їр дїн, дїн шинжилгээг бэлтгэх,
  • ажлын байрны дизайн, хамт олон, зан тєлєв, урамшуулал, хяналт, удирдлагын талаар судалгаа, шинжилгээ явуулах,
  • хїний їйл хєдлєлийг тодорхойлох, тайлбарлах онол, загвар, арга зїйг боловсруулах.

Цалин хөлсний судалгааг бөглөх

Loading...