Багаж хийгч ба тїїнд холбогдох мэргэжлийн ажилтан нь гараар ба механик багаж ашиглан захиалагчийн хїссэн болон тєрєлжсєн багаж хэрэгсэл, спортын буу, тїлхїїр, цоож, хэв, машин, механизмын эд анги болон бусад металл эдлэлийг хийх ба засварлана.
Боловсролын түвшин:
Хагас ур чадвартай
Цалин шалгах
Үүрэг даалгавар
- инженерийн зураг, багаж, хэв, туршилтын загвар, загварын техникийн їзїїлэлтїїдийг унших, тайлбарлах,
- эх болон їлгэр зураг бэлтгэх, ажлын процессуудыг тодорхойлох,
- техникийн їзїїлэлт дээр їндэслэж угсармалын овор, хэмжээ, дїрсийг тооцоолох, бодож тєсєєлєх, ,
- машинаар ажиллахад зориулж металлын нєєц буюу цутгамалуудыг байрлуулах, хэмжих, баталгаатай болгох,
- урьдчилан заасан хэмжээ, єнгєлгєєнд тааруулж ажлын материалыг зїсэх, эргїїлэх, бутлах, харуулдах, єрємдєх, цоолох, зїлгэх буюу бусад аргаар дїрс оруулах энгийн болон компьютерийн удирдлагатай механик багаж хэрэгсэл суурилуулах, ажиллуулах ба засвар їйлчилгээ хийх,
- хавчигч багаж, гэр ахуйн эд зїйлс, хэмжигч багаж хийх, засахын тулд эд ангиуд тааруулах ба угсрах,
- спортын болон бусад жижиг бууг засах, сайжруулах,
- цоож, тїлхїїр болон тїїний эд ангийг хийх, тохируулах, угсрах ба засах,
- цутгуурын хэвийн загвар бэлтгэх, тїїнийг засах,
- зїсэх, эргїїлэх, цувих, зїлгэх буюу єєр аргаар металлд хэлбэр оруулж байгаа бусад ажилтны ажлыг чиглїїлэх їїднээс металл материалд шугам татах, цэг тавих зэргээр тэмдэглэгээ хийх,
- хийж дуусгасан эд ангиудыг техникийн їзїїлэлтэнд нийцїїлэхийн тулд тэдгээрийн хэмжээ, жигдрэлт, цэвэрлэгээг нарийн хэмжїїрийн багажаар шалгах, ажиллуулж їзэх.